ЭИС-ийн Бизнесийн сургууль нь 2014 онд бакалаврын хөтөлбөрүүдээ АНУ-д төвтэй Бизнесийн сургууль хөтөлбөрийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (ACBSP) байгууллагаар магадлан итгэмжлүүлж, сургууль болон хөтөлбөрийн үйл ажиллагааны ахиц дэвшлийн тайланг 2 жил тутам илгээн амжилттай ажилласан.
ACBSP-ийн стандарт, шалгуурын дагуу Бизнесийн хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр илгээсэн.
2024 оны 10 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Этүгэн их сургуулийн Бизнесийн сургууль дээр АСBSP-ийн Lori Becker ахлагчтай /Ph.D/, Gelsy Colon-Quinones /Ph.D/, Tamatha White /Ph.D/ нарын шинжээчдийн баг ажиллаж, удирдлага, багш, ажилтнууд, хөтөлбөрийн оролцогч талуудтай уулзаж, өөрийн үнэлгээний тайлангийн нотлох баримт, сургалт, судалгааны үйл ажиллагаатай танилцан баталгаажуулж ажилласан.
Этүгэн их сургуулуийн Бизнесийн удирдлагын бакалаврын 5 хөтөлбөр /Нягтлан бодох бүртгэл, Хүний нөөц, Маркетинг, Хоол үйлдвэрлэл, Аялал жуулчлалын менежмент/ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн АСBSP-ийн бакалаврын хөтөлбөрийн зөвлөлийн хурлын шийдвэрээр 2034 оны 7 дугаар сарын 15 хүртэл 10 жилийн хугацаатай 2 дахь удаагаа амжилттай магадлан итгэмжилсэн тухай мэдээг АСBSP-ийн захирал Lucie Depoo доктороос “On behalf of the Baccalaureate/Graduate Degree Board of Commissioners, we would like to inform you that reaffirmation of accreditation was granted to your business programs. Congratulations!” гэсэн цахим шуудангаар шинэ оны босгон дээр хүлээн авсан.
Бизнесийн удирдлагын бакалаврын 5 хөтөлбөрийг өнгөрсөн 10 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, өөрийн үнэлгээний тайланг боловсруулан, амжилттай хамгаалсанд нийт удирдлага, багш, ажилтнууд, алба нэгжүүд болон хөтөлбөрийн оролцогч талуудад баяр хүргэж амжилт хүсье.
ЭИС-ийн хөтөлбөрийн ерөнхий хороо