Эрхүүгийн Байгалийн их сургуулийн төлөөлөгчид Этүгэн их сургуульд айлчиллаа

2026 оны 4 дүгээр сарын 16–17-ны өдрүүдэд Эрхүүгийн Байгалийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, олон улсын хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор, профессор Санина Людмила Валерьевна тэргүүтэй төлөөлөгчид Этүгэн их сургуульд айлчлал хийлээ.

Айлчлал

Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг Удирдах зөвлөлийн дарга, академич С.Нямзагд хүлээн авч, их сургуулийн хөгжлийн бодлого, зорилтыг танилцуулан, хоёр сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцож хичээлийн II байрны үйл ажиллагааг танилцуулав. Уг уулзалтад Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Оргилмаа, Гадаад харилцааны газрын тэргүүлэх менежер Л.Гүрбазар, мэргэжилтэн Э.Алтанцэцэг, С.Баярцэцэг нар оролцлоо.

Айлчлал

Түүнчлэн Этүгэн их сургуулийн ректор Б.Батсэрээдэнэ, сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Мөнгөнцэцэг болон холбогдох албан тушаалтнууд төлөөлөгчдийг хүлээн авч, сургуулийн бүтэц, сургалтын хөтөлбөрүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг хэлэлцэв. Үүнд:

  • Оюутан, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Бүрэлдэхүүн сургууль, тэнхим, профессор багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • Туршлага судлах айлчлал зохион байгуулах
  • Урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх

Энэхүү хамтын ажиллагаа нь боловсрол, судалгаа, сургалтын чанарыг сайжруулах, тэр дундаа эдийн засаг, менежментийн чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болохыг талууд онцлон тэмдэглэлээ.

Айлчлал

Айлчлалын хүрээнд Байгалийн их сургууль болон Хүмүүнлэгийн сургууль, эдийн засаг, менежментийн тэнхимийн удирдлагын түвшинд албан ёсны уулзалт зохион байгуулагдаж, судалгаа болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Уулзалтад эдийн засаг, менежментийн тэнхимийн эрхлэгч О.Цэрэнбазар, багш Н.Отгонбаяр болон холбогдох албаны төлөөллүүд оролцов.

Айлчлал

2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Этүгэн их сургууль болон Байгалийн их сургуулийн хооронд 2026–2030 онд хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, боловсролын салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх 5 жилийн хугацаатай хамтын төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Ёслолын үеэр ректор Б.Батсэрээдэнэ, проректор Л.В. Санина нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааг албан ёсоор баталгаажуулав.

Гарын үсэг зурах ёслол

Хамтын төлөвлөгөөнд дараах үндсэн чиглэлүүд тусгагдсан байна. Үүнд:

  • Оюутан, багшийн солилцоог өргөжүүлэх
  • Бакалавр, магистрын хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх
  • Олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх
  • ISBN дугаартай эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргах
  • Олон улсын хурал, семинар зохион байгуулах
  • Багш нарыг докторантур, аспирантурт сургах

Энэхүү хамтын ажиллагааны төлөвлөгөө нь хоёр их сургуулийн урт хугацааны түншлэлийг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр хамтарсан сургалт, судалгааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Айлчлал

Айлчлалын үеэр төлөөлөгчид их сургуулийн орчин, сургалт, судалгааны кабинет, номын сан, оюутны хөгжлийн төв, спортын байгууламжтай танилцаж, багш, оюутнуудтай уулзан санал солилцов.

 
 
Айлчлал 1
Айлчлал 2
Айлчлал 3
Айлчлал 4
Айлчлал 5
Айлчлал 6
Айлчлал 7
1/7