Этүгэн их сургууль Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн (УАУТХ)-тэй эрдэм шинжилгээ, сургалт, инновацын чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгууллаа.
Санамж бичигт УАУТХ-ийг төлөөлж Захирал, академич, АШУ-ы доктор, профессор Ч.Чимэдрагчаа, Этүгэн их сургуулийг төлөөлж Ректор, АУ-ы доктор, профессор Б.Батсэрээдэнэ нар гарын үсэг зурж, баталгаажуулан санал солилцов.
Тус үйл ажиллагаанд Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, академич С.Нямзагд, Сургалтын бодлого зохицуулалтын албаны дэд захирал Ц.Мөнгөнцэцэг нар оролцлоо.
Хамтын ажиллагааны зорилго
Уг санамж бичгийн үндсэн зорилго нь уламжлалт анагаах ухааны салбарт эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх, сургалтын чанарыг сайжруулах, инновац нэвтрүүлэх болон харилцан туршлага солилцох тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байна.
Хамтын ажиллагааны хүрээ:
Хамтарсан судалгаа: Эрдэм шинжилгээ, инновацын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх;
Сургалт ба практик: Оюутан, суралцагчдыг Хүрээлэнгийн лаборатори болон баазыг түшиглэн дадлагажуулах;
Туршлага солилцох: Багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын харилцан туршлага солилцох хөтөлбөрүүдийг зохион байгуулах;
Мэдээлэл солилцоо: Салбарын шинэ соргог мэдээлэл, судалгааны үр дүнгээ хуваалцах.
Энэхүү хамтын ажиллагаа нь Этүгэн их сургуулийн оюутан залууст онолын мэдлэгээ практик дээр бататгах, уламжлалт анагаах ухааны салбарт дэлхийн жишигт нийцсэн судалгаа хийх өргөн боломжийг нээж өгч буй чухал ач холбогдолтой юм.
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА