Тайванийн Шүдний Холбооны Амны Хөндийн Академийн тэргүүн, доктор Жэйсон Вэн-Чи Куо оюутнуудад лекц уншлаа

Доктор Жэйсон Вэн-Чи Куо лекц 1

Этүгэн их сургуулийн Нүүр ам судлалын сургуульд Тайванийн Шүдний Холбооны Амны Хөндийн Академийн тэргүүн, доктор Жэйсон Вэн-Чи Куо (Dr. Jason, Wen-Chieh Kuo) 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зочилж, багш, оюутнуудад зориулсан "Шүдний салбар дахь Хиймэл оюуны (AI) хувьсгал" сэдэвт ахисан түвшний лекц уншлаа.

Доктор Жэйсон Вэн-Чи Куо лекц 2

Тэрбээр лекцийн үеэр хиймэл оюуныг шүдний эмчилгээ, оношилгоо, эмчилгээний төлөвлөлтөд ашиглах боломжуудыг танилцуулж, "Хиймэл оюун нь өгөгдлийг зөв шийдвэртэй холбож чадсан цагт хамгийн үр ашигтай хэрэгсэл болдог" хэмээн онцлов.

Лекцээр эмчилгээний эрсдэлийг дүрслэлээр тайлбарлах, AI-д суурилсан дүрс оношилгоо ба хэсэгчлэл, дижитал өвчтөн болон виртуал төлөвлөлт, сэргээн засах эмчилгээ, эмнэлзүйн практикт AI нэвтрүүлэх асуудлуудыг хамруулан хэлэлцэв.

Доктор Жэйсон Вэн-Чи Куо лекц 3

Үйл ажиллагааны оролцогчдын бүрэлдэхүүнд:

  • Dr. Jason, Wen-Chieh Kuo (Тайванийн Шүдний Холбооны Амны Хөндийн Академийн тэргүүн)
  • Б.Эрдэнэсайхан (Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ы магистр)
  • М.Нандин-Эрдэнэ (АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн багш, Нүүр амны их эмч, АУ-ы доктор, МШМХ-ны нарийн бичгийн дарга)
  • М.Энхтайван (МШМХ-ны Сургалтын албаны сургалтын арга зүйч)
  • Б.Оюунбат (Нүүр ам судлалын сургуулийн захирал, АУ-ы доктор, профессор) болон тус сургуулийн тэнхимийн эрхлэгч, багш, оюутны бүрэлдэхүүн оролцлоо.
Доктор Жэйсон Вэн-Чи Куо лекц 4

Арга хэмжээний төгсгөлд Этүгэн их сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхимийн эрхлэгч Ч.Булган доктор Жэйсон Вэн-Чи Куод талархлын сертификат гардуулж, зочин профессор оюутнуудын асуултад хариулан санал солилцов.

Доктор Жэйсон Вэн-Чи Куо лекц 5