Чанарын менежмент


  Этүгэн их сургууль нь алсын хараа, эрхэм зорилго, хөгжлийн стратегийн чанарын бодлого, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг үндэслэн чанарын баталгаажуулалтын тогтолцоог хэрэгжүүлэхэд оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагаанд суурилан төлөвлөж ажиллаж байна.
  Чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоо нь ректорын шууд удирдлагад Байгууллагын соёл, хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан баг, үндэсний болон Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагын шалгуур, шаардлага, ISO стандартуудад суурилан үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлж байна.
  Этүгэн их сургуулийн эрхэм зорилго, алсын хараагаа хэрэгжүүлэх чанарын бодлогын хүрээнд ‘’Этүгэн их сургуулийн хөгжлийн стратеги: 2030” баримт бичгийг сургалт, сургах орчныг олон улсын жишигт хүргэх; эрдэм шинжилгээ инновацыг олон улсын жишигт хүргэх; үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл боломжийг хөгжүүлэх 3 үндсэн зорилго, 41 зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэх үндсэн чиглэл, үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
  Үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл боломжийг хөгжүүлэх зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлсэн. Үүнд:
  2.2.3.1. Үндэсний болон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар хөтөлбөр, байгууллагын баталгаажуулалт хийлгэх ажлыг тасралтгүй, тогтвортой, төлөвлөлтөд суурилан хэрэгжүүлнэ.
  2.2.3.2 Олон улсын байгууллагын чансаа, рейтинг тогтоох үндэслэл, зарчим, шалгуурыг баримжаалан сургуулийн нэр хүндийг өсгөх, Азийн бүс нутагт хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлнэ.
  2.2.3.11 Олон улсын ISO:21001, ISO:45001 стандартуудыг хэрэгжүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, баталгаажуулах, гүйцэтгэл үр дүнг хянах чанарын менежментийн тогтолцоог бүрдүүлнэ.
  Сургуулийн бодлого, хэрэгжилтийн соёл нь багаар ажиллах болон манлайлалд суурилсан суралцагч, багш судлаач, бүрэлдэхүүн сургууль, тэнхимийн хамтын ажиллагаа, хүний нөөцийн менежментийг хөгжүүлнэ.
  Этүгэн их сургууль нь сургалт судалгаа, хөтөлбөрийн оролцогч талуудын оролцоотойгоор тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой давтамжтай, үе шаттай чанарын дотоод болон хөндлөнгийн баталгаажуулалтын систем, тогтолцоо бүрдсэн нь онцлог юм.